11-345060 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

http://www.zoofirma.ru/

Ханхүүбат ХХК

СНПЧ А7 Самара, обзоры принтеров и МФУ

“ХАНХҮҮ БАТ” ХХК нь анх 1997 онд гадаад дотоод худалдаа, зуучлал, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, хүнсний дэлгүүр,уул уурхайн үйл ажиллагаа  эрхлэх зорилгоор байгуулсан бөгөөд,1999 оноос хувийн хамгаалалт үйлчилгээний ажил эрхлэх,хамгаалалтын ажилтан бэлтгэх салбар албадтай болж хувийн хэвшлийн аюулгүй байдлын үйлчилгээний ажлын үндэс суурийг тавьж,нийгмийн харилцаанд хувийн хэвшлийн аюулгүй байдлын үйлчилгээний шинэлэг хандлагыг анх нэвтрүүлсэн  үндэсний компани юм.

“ХАНХҮҮ БАТ” ХХК-ний захиргаа нь 2001 оны 07-р сард компаний дүрмийн сангаа өөрчлөн,үндсэн чиг үүргээ гэрээт харуул хамгаалалт,хувийн хамгаалалтын үйл ажиллагаа,хамгаалалтын ажилтан бэлтгэхэд чиглүүлж 2002 оны 04 дүгээр сараас Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Монгол Улсын Гэгээрэлийн Яамны (хуучны нэрээр) 430 тоот тусгай зөвшөөрлөөр харуул, хамгаалалтын ажилтан, бие хамгаалагч нарыг бэлтгэх албан ёсны эрхтэй анхан шатны сургалтын төв болсон юм.

Энэ чиг үүргийнхээ хүрээнд цэрэг,цагдаа,хууль сахиулах болон тусгай томилгоот хүчний байгууллагуудын удирдах албанд алба хашиж байсан, дадлага туршлагатай ахмад ажилтан нараар захиргаа удирдлагын ажлын цөмийг бүрдүүлж боловсон хүчний цогц бодлогыг баримтлан ТЭМХ, түүний дэргэдэх Аюулгүй байдал, хамгаалалтын академитай хамтран хамгаалалтын ажилтан бэлтгэх,давтан сургах анхан шатны дамжааг “ОЧИР" сургалтын төв дээр төвлөрүүлэн явуулахын зэрэгцээ ”ОЧИР" Гэмт халдлага,аюулаас хамгаалах алба нь өдөр тутмын үйл ажиллагаагаа мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан удирдлагын түвшинд зохион байгуулан шинэ санаа,санаачлага,шинжлэх ухаан,техникийн сүүлийн үеийн ололтыг онол,практикт тулгуурлан өөрсдийн үйл ажиллагаанд байнга нэвтрүүлэн ажиллаж аюулгүй байдал, хамгаалалтын ажлыг эрхлэхийн зэрэгцээ мэргэжлийн субъектыг өнөөгийн нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн бэлтгэх асуудлыг үйл ажиллагааныхаа нэг үндсэн зорилт болгон ажиллаж байна.

“ХАНХҮҮ БАТ“ ХХК  нь Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд 2005 оны ”ЧАНАРЫГ ДЭЭДЭЛСЭН ХАМТ ОЛОН” өргөмжлөл, 2009 онд “МОНГОЛД СТАНДАРТ ХЭВШҮҮЛЭХ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА", 2009,2011 онуудад “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА“ өргөмжлөл, 2012 онд “ОЛИМП ХӨГЖИЛ САНГИЙН ШИЛДЭГ ХАНДИВЛАГЧ“ цом, өргөмжлөл, 2014 онд Оюун ухааны хөгжлийн академийн ” ХАСБУУ ОДОН-гоор тус тус шагнагдсан юм.

Валютын ханшийн мэдээ