11-345060 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

http://www.zoofirma.ru/

"Очир" аюулгүй байдал хамгаалалтын академи

СНПЧ А7 Самара, обзоры принтеров и МФУ

                              “ОЧИР” сургалтын төв нь харуул,хамгаалалтын ажилтан сургаж бэлтгэх зорилгоор 1999 онд байгуулагдаад Гэгээрлийн Яамны "ТҮР СУРГАЛТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ"-ийг үндэслэн сургалт явуулж байсан бөгөөд 2002 онд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Хууль зүй, Дотоод хэргийн яам (хуучин нэрээр)-наас шинэчлэн гаргасан “ СУРГАЛТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-ийн дагуу сургалтын чиглэлийг өөрчлөн улам боловсронгуй болгож мэргэжлийн хамгаалалтын ажилтан сургаж бэлтгэх, давтан сургах  сургалтын төв болон байгуулагдсан юм.

                              Монгол улсад 2000 онд “Гэрээт харуул хамгаалалтын тухай” хууль, 2001 онд “Хувийн хамгаалалтын тухай”хуулиуд УИХ-аар батлагдаж,хувийн хамгаалалт болон харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэн явуулах эрх зүйн орчин, тогтолцоо бий болсон нь цаашид харуул,хамгаалалтын үйл ажиллагааг шинэ нийгмийн тогтолцооны үеийн нөхцөл байдал,хуульд хэрхэн нийцүүлэн зохицуулах,харуул,хамгаалалтын ажилтаныг бэлтгэх асуудлыг улс,орнуудын хууль,эрх зүйн баримт бичигт хэрхэн тусгасан байдлыг  судлан онол-практикийн хурал хийх,өөрийн орны болон олон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа эрх зүйн актад нийцсэн шинэ дүрэм,журам боловсруулан мөрдөх зэргээр өдөр тутмын үйл ажиллагааны арга барилаа шинэчлэн чанаржуулж,зах зээлийн үед өрсөлдөх чадвартай,хувийн хэвшлйин аж ахуйн нэгж,байгууллагууд,хувь хүний аюулгүй байдлыг мэргэжлийн түвшинд  хамгаалж үйлчлэх харуул,хамгаалалтын ажилтануудыг бэлтгэх,давтан сургаж мэргэшүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.
                       Хамгаалалтын ажилтан бэлтгэх “ОЧИР"сургалтын төв нь бүтэц зохион байгуулалтын хувьд өргөжин бэхжиж, ТЭМХ-ны Ерөнхийлөгч, "ХАНХҮҮ БАТ” ХХК-ний Ерөнхий захирлын 2006 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 07 тоот хамтарсан шийдвэрээр харуул хамгаалалтын байгууллагуудын алба хаагчдын албаны мэргэжлийн сургалт, үйл ажиллагааг мэрэгшүүлэх зорилгоор ТЭМХ-ны дэргэдэх аюулгүй байдал, хамгаалалтын академийн дүрмийн заалтад нийцүүлэн мэргэжлийн боловсролын сургалтанд шилжүүлж бүтцийн хувьд ТЭМХ-ны аюулгүй байдал хамгаалалтын академийн сургалтын төв болгон өргөтгөн зохион байгуулсан юм.
                       ТЭМХ-ны аюулгүй байдал, хамгаалалтын академийн “ОЧИР” сургалтын төвийн эрхэм зорилго нь: Монгол улсын хэмжээнд мөрдөж байгаа “ҮНДЭСНИЙ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ-д 1514 тоот кодоор бүртгэгдсэн хамгаалалтын ажилтан,1519 кодоор бүртгэгдсэн аюулгүй байдал,хамгаалалт,үйлчилгээний бусад ажилтануудыг үндэсний аюулгүй байдлыг хангах механизмийг хэрэгжүүлэх анхдагч төрийн бус байгууллагаас хүлээсэн  үүргийг хэрэгжүүлж хамгаалалт,аюулгүй байдлын асуудлаар өргөн мэдээлэл/мэдлэгтэй ажилтануудыг  мэргэжлийн түвшинд бэлтгэн гаргаж байна.  
               Тус сургалтын төвийн онцлог нь Монгол улсын хэмжээнд мөрдөж байгаа баримт бичгүүдийн стандартад нийцүүлэн суралцагчдад үйлчилгээний ажлын явц, үр дүнгийн тухай мэдээ, мэдээллийг баримтжуулах,хамгаалалтын нөхцөл байдлыг үнэлэн шийдвэр гаргах чадварийг эзэмшүүлдэгээрээ бусад сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанаас онцлогтой юм.

                   Хамгаалалтын ажилтан бэлтгэх “ОЧИР” сургалтын төв нь ОХУ-ын “ЯСТРЫБ” хамгаалалтын агентлаг, Улаан -Үүд хотын “ЭЛЪДОРАДА” дохиолол хамгаалалтын албадтай хамтран ажиллахийн зэрэгцээ өөрийн дотоод сургалтын хууль,эрх зүй,онолын хичээлүүдийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Аюулгүй байдал, батлан хамгаалах, эрх зүйн академи”-н профессор цолтой,дээд боловсролтой, мэргэжлийн өндөр зэрэглэлийн багш нар тулааны урлаг,тусгай бэлтгэлийн хичээлийг ази болон олон улсын хэмжээний аврага,олон улсын хэмжээний мастер цолтой чадварлаг,дадлага туршлага бүхий сургагч нар явуулж төгсөгчдөд мэргэжлийн үнэмлэх, СЕРТИФИКАТ’' олгож байна.

 

 

 

 

 

Валютын ханшийн мэдээ