11-345060 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

http://www.zoofirma.ru/

"Очир"гэмт халдлага аюулаас хамгаалах алба

СНПЧ А7 Самара, обзоры принтеров и МФУ

             “ХАНХҮҮ БАТ” ХХК-ний “ОЧИР” Гэмт халдлага аюулаас хамгаалах алба нь 1999 оноос эхлэн харуул хамгаалалтын үйл ажиллагааг тогтвортой эрхлэж байгаа хувийн хэвшлийн хамгаалалтын анхдагч байгууллагуудын нэг юм.

                     Манай алба 2000-2001 оноос эхлэн Монгол Улсын Их Хурлаар баталсан “Гэрээт харуул хамгаалалтын тухай” болон “Хувийн хамгаалалтын тухай” хуулийн эрх зүйн зохицуулалтаар төрийн хамгаалалтад байгаагаас бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэний аюулгүй байдлыг хангах,хамгаалалтын үйлчилгээг гэрээний нөхцөлөөр эрхлэж байна.

                    Тус алба нь Нийслэлийн Цагдаагийн Газрын 169 тоот гэрчилгээ бүхий бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт үндсэн байрлалтай. Нийслэл болон орон нутагт иргэд,хувийн хэвшлийн байгууллагуудын аюулгүй байдлыг хангах,хамгаалалтын үйлчилгээг тогтвортой эрхлэж байгаа бөгөөд хуулиар тогтоогдсон хугацаанд төрийн хууль хяналтын байгууллагуудын хамтарсан аттестатчилалд хамрагдсан  зөвшөөрөл бүхий алба юм.

         “ОЧИР” ГХАХА нь харуул,хамгаалалтын үйлчилгээний ажил эрхлэхийн зэрэгцээ өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн Терроризмын Эсрэг Монголын Холбоо/ ТЭМХ/-ны Аюулгүй байдал,хамгаалалтын академитай хамтран аюулгүй байдал,хамгаалалтын ажил, үйлчилгээний арга хэлбэрийг судлан шинжлэх, төрөл мэргэжлийн шинжээч,сургагчидаас бүрдсэн ажлын алба бүхий сургалтын төв болж хамгаалалтын ажилтан бэлтгэх анхан шатны болон давтан сургалтыг явуулж явуулж байна.

 

                Манай албаны ЭРХЭМ ЗОРИЛГО НЬ: аюулгүй байдал,хамгаалалтын  ажил үйлчилгээг онол-практиктай хослуулан хэрэгжүүлж, үйлчлүүлэгчийн санал,хүсэлтийг хуулийн хүрээнд хамгаалалтын зарчим,шаардлагад нийцүүлэн хангах, тэдний оршин тогтнохуйн орчин амар тайван байдлыг хангаж гадна дотны аливаа аюул заналхийлэлээс сэрэмжлүүлэн, аюулгүй байдал,хамгааалалтын найдвартай байдлыг бүрдүүлж үйлчлүүлэгчдэд аюулгүй байдал,хамгаалалтын талаар зайлшгүй мэдэх,алхам тутамдаа анхаарч амьдралдаа хэвшүүлэх зүйлийн талаар зөвлөмж,зөвлөгөө өгөх үйлчилгээг бий болгон  найдвартай түншлэлийг хөгжүүлэн бэхжүүлэхэд   оршдог.  

              Манай албаны үйл ажиллагааны зарчим нь:Үйлчлүүлэгч,аж ахуйн нэгж,байгууллагын захиргаанаас батлаж,тогтоосон дотоод дэг журам,хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн зааварчилгаа, дотооддоо гэмт хэрэг,захиргааны зөрчлөөс сэргийлэх талаар мөрдөх эрхийн акт, баримт бичгийн холбогдох заалтыг удирдлага болгон тухайн нэгж,байгууллагын аюулгүй байдлыг хангах хамгаалалтын үйлчилгээний явцад тухайн байгууллагаас дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгийг мэргэжлийн түвшинд боловсруулж, харилцан зөвшилцсөний үндсэн дээр гэрээний нөхцөлөөр хэрэгжүүлэн ажиллах зарчмыг баримтлана.

                Манай албаны чадамж нь: Монгол улсын “Гэрээт хамгаалалтын тухай”, ”Хувийн хамгаалалтын тухай” хуулиудад заасан эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалагдан,үйлчлүүлэгч талтай байгуулсан ”ХАМГААЛАЛТЫН ГЭРЭЭ”-ний нөхцөлөөр үйл ажиллагааныхаа орчинг бүрдүүлэн,үйлчлүүлэгч талын хүсэлт,үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан мэргэжлийн түвшинд сургаж бэлтгэсэн алба хаагчид,албаны нохой,техникийг ажиллуулах,тухайн байгууллагын аюулгүй байдалд заналхийлсэн онцгой нөхцөл үүссэн тохиолдолд тусгайлан бэлтгэгдсэн шуурхай ажиллагааны бүлэгийг хүч нэмэгдүүлэн ажиллуулах,тухайн байгууллага,нэгжийн хэвийн ажиллагаа алдагдсан үед аюулгүй байдал, хамгаалалтын мэргэжлийн зөвлөгөө,аюулгүй байдлаа хангахтай холбогдсон мөрдөх журмыг хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргаж өгөх зэргээр найдвартай түншлэлийг бий болгох чадамжтай юм.

 

 

Валютын ханшийн мэдээ