11-345060 Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

http://www.zoofirma.ru/

Терроризмын эсрэг монголын холбоо

СНПЧ А7 Самара, обзоры принтеров и МФУ

                Терроризмын зсрэг Монголын холбоо нь:Хууль зүй, Дотоод Хэргийн сайд( хуучин нэрээр)-ын 2002 оны 11-р сарын 7-ны өдрийн 257 тоот тушаалаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, 2774 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 1024752 тоот регистрийн дугаартай хувийи өмчит, төрийн бус байгууллага юм.

                ТЭМХ нь “Терроризмтой тэмцэх тухай” Монгол улсын хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оршин тогтнохуйн амин чухал ашиг сонирхолыг гадна, дотны аливаа халдлагаас сэрэмжлүүлэхэд дэмжлэг үзүүлэн, үндэсний язгуур ашиг сонирхолыг дээдлэн, терроризмын хор аюулаас ард иргэдээ сэргийлэх, олон улсын форум WAAF/-ын гишүүн байгууллага болж бусад гишүүн бус улс орны ижил төрлийн байгууллагуудын үйл ажиллагааны арга туршлагыг судлахын зэрэгцээ тэдний шинэлэг оновчтой арга хэлбэрийг төр засгийн холбогдох байгууллагуудад уламжлан ард иргэдийн төлөөлөл болж ажиллах эрхэм зорилго бүхий хязгаарлагдмал гишүүнчилэлтэй, үүсгэл санаачлагын, ашгийн бус байгууллага юм.
            Тус холбоо нь эрхэм зорилгынхоо хүрээнд гадаад дотоод харилцаа,хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх, олон улсын уулзалт, үзэсгэлэн, семинар, хамтарсан сургалт зохион байгуулах,мэдээлэл,солилцох,олон улсын терроризмын мөн чанарыг судлаж,аливаа терроризмын хор аюулаас сэргийлэх, дэлхийн ижил төстөй байгууллагуудын үйл ажиллагааны арга туршлагаас  суралцан, өөрийн орныг терроризмын хор аюулаас урьдчилан сэргийлэхэд зорилгоор олон хэлбэрийн ажлыг зохион байгуулж байна.
             ТЭМХ нь 2003 онд Терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Дэлхийн Форум /WAAF/-д гишүүнээр элсэж  зохих шалгуур үзүүлэлтийг хангасны учир "WAAF"-ийн гишүүн орны “СЕРТИФИКАТ”-тыг олгосон юм. Терроризм, олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ОХУ, АНУ, ХБНГУ, Турк, Украйн, Узбекстан зэрэг улсад зохион байгууллагдсан олон улсын чанартай томоохон арга хэмжээнүүдэд тус холбооны ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээс улс орноо төлөөлөн оролцож, АНУ болон АБНЕУ-д олон улсын төслөөр зохион байгуулагдсан нэгдсэн сургалтанд хамрагдаж байсан, 2002-2005 онд НҮБ-аас Терроризмын эсрэг асуудлаар зохион байгуулсан Олон улсын бага хуралд оролцож, илтгэл тавих, Терроризм, зохион байгуулалттай тэмцэх дэлхийн Форум, мөн АНУ-ын Кентуки мужийн их сургууль, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Аюулгүй байдал, батлан хамгаалах, эрх зүйн академи, Узбекстан улсын ДХЯ зэрэг дэлхийн улс орнуудын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр хийх харилцан туршлага судлах,онол практикийн бага хурал хийх зэргээр Терроризм, олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллаж үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна.ТЭМХ-нын анхдагч гишүүн байгууллагын нэг бол “ХАНХҮҮ-БАТ” ХХК бөгөөд тус компаний ерөнхий захирал нь тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашдаг бөгөөд ТЭМХ-ны захиргаа,удирдлагын ажлын алба нь тус компани дээр төвлөрөн ажиллаж байна.

 

 

 

 

Валютын ханшийн мэдээ